Захирлын мэндчилгээ

Эрхэм үзэгчид, театрын урлагийг дэмжин, хайрладаг та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.

Эрхэм үзэгчид, театрын урлагийг дэмжин, хайрладаг та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье!

Монголын драмын урлагийн түүхэнд нэгэн өнгө төрх болж хүүхэд залуучуудын оюуны хөгжил, гоо зүйн боловсролд чухал үүрэг гүйцэтгэж байсан Хүүхэд залуучуудын театрын үйл ажиллагаа хэсэг хугацаанд зогссон ч энэ цаг мөчөөс дахин хөшгөө нээх түүхэн цаг үе бидний өмнө ирж байгаад сэтгэл догдлон, баярлаж байна.

Үзэгчдийнхээ хүлээлтийг тайлж, 27 жилийн дараа дэлхийн театрын жишигт нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийн шийдэл бүхий мэргэжлийн урлагийн байгууллага болж цоо шинэ өнгө төрх, уран бүтээлчдийн ундарсан их авьяас билэг, сэтгэл зүтгэлийн хүчээр таны мэлмийд үзэх, сонсох, хүртэхүйн сайхныг толилуулахад бэлэн боллоо.

Улсын Хүүхэд Залуучуудын театр нь 1951 онд үүсгэн байгуулагдаж, олон сайхан уран бүтээлч, хамт олны сэтгэл, авьяасаар хөглөгдөж байсан түүхэн цаг үеэс үлгэрлэн хойшид дэлхийн театрын сонгодог бүтээлүүд, Хүүхэд залуучуудад зориулсан драмын бүтээлээр дамжуулан оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд, залуучуудад дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөлийг бүрдүүлж, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, эх орноо дэлхийд сурталчлах, уран бүтээлээ толилуулах алсын зорилго өвөртлөн хичээн ажиллаж байна. Та бид бүхнийг урлагийн Янжинлхам бурхан ивээж явах болтугай.


Театр бол хүний сэтгэл бодлыг дэлгэн нээх оюуны их өргөө, амьд урлаг билээ.

Тэрхүү урлагийн давтагдашгүй мөн чанар, гоо зүйг хүн бүрт хүртээмжтэй байлгах зорилготой Улсын Хүүхэд Залуучуудын театрын алтан тайзны гэрэл үргэлжид асаалттай байж, хамгийн гэгээн гэрэлтэй бүхнээр таны мэлмийд хүрч, дуу хуур эгшиглэж , аз жаргал цалгисан хүн бүрийн зорин ирэх дуртай театр байх болтугай.