Бидний тухай

ТЕАТРЫН ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬТ ЖҮЖИГЧИД

Театрийн урлагийн үе үеийн нэрт төлөөлөгчид болох найруулагч Ө.Рэнцэнноров, С.Гэндэн, Б.Мушгиа А.Цэрэндэндэв, Д.Лхасүрэн, С.Сугар жүжигчинээр МУАЖ Ц.Цэгмэд МУАЖ А.Очирбат, Төрийн шагналт МУАЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Б.Батзаяа, Б.Туяа, И.Одончимэг, О.Энхтуул, Б.Энхтуяа, Л.Цэндсүрэн, С.Мандах, А.Цэгмэд Ч.Авирмэд, Ц.Цэнд-Аюуш, Ж.Сүххуяг зэрэг 100 гаруй уран бүтээлчид ажиллаж байсан.

Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордны барилгыг Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн.

Хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, дэлхийн театр урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдүүлэх зэрэг зорилгоор дээрх шийдвэрийг гаргажээ.

ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Хүүхэд, залуучуудад зориулсан драмын театрыг 1951 онд "Хүүхдийн төв театр" нэртэйгээр 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулсан түүхтэй. 1967 онд “Хүүхэд залуучуудын театр” нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байв.

1991 оноос театрын удирдлагыг менежментийн гэрээн дээр үндэслэн гүйцэтгэж, үндэсний болон драмын урлагийн шилдэг бүтээлүүдийг тайзнаа туурвиж, хүүхэд залуучуудын оюун санааны хөгжил, соёл гэгээрлийн үйл ажиллагаа явуулж байна.