Стратегийн зорилго 1.
Хүний нөөцийн чадавхи, тогтвортой байдлыг хангах, эрүүл мэнд, сэтгэл зүйн сургалт
хөгжлийн
үйл ажиллагааг тогтмол явуулна.
Зорилт:
- Чадварлаг мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, дэмжих, нийгмийн
баталгааг
сайжруулна.
- Байгууллагын соёл, багийн ажиллагааг бэхжүүлж, хамтын ажиллагаа, харилцааны соёлыг
төлөвшүүлнэ.
Стратегийн зорилго 2.
Байгууллагын санхүүгийн нөөцийг үр ашигтай, ил тод удирдаж, тогтвортой хөгжлийг хангана.
Зорилт:
- Орлого, зарлагын тэнцвэртэй удирдлага хийнэ.
- Нэмэлт орлогын эх үүсвэрийг бий болгоно.
Стратегийн зорилго 3.
Уран бүтээлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж үндэсний болон дэлхийн сонгодог, орчин үеийн
уран бүтээл, тайзны урлагаар дамжуулан хүүхэд, залуучуудад гоо зүй, соёлын боловсрол
олгоно.
Зорилт:
- Шинэ уран бүтээлийг мэргэжлийн түвшинд, технологийн шинэчлэлтэй хослуулан тайзнаа
тавина.
- Урлагийн боловсролыг сургалтын хөтөлбөртэй уялдуулан сургалт, судалгаа шинжилгээний
арга
хэмжээ зохион байгуулна.
- Уран бүтээлчдийн чадвар, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлнэ.
Стратегийн зорилго 4.
Соёлын өв, урын сангийн бодлогыг хэрэгжүүлнэ.
Зорилт:
- Уран бүтээлийн үнэт өв, соёлын баялгийг хадгалан, хамгаална.
- Байгууллагын уран бүтээлийн түүхэн баримт, дуу, дүрс, зураг, текст зэрэг бүх эх
сурвалжийг нэгтгэн, баримтжуулна.
Стратегийн зорилго 5.
Театрын брэнд, өнгө төрхийг тодорхойлон, шинэ уран бүтээлийн борлуулалтыг нэмэгдүүлнэ.
Зорилт:
- Уран бүтээлийн борлуулалтын орлогыг нэмэгдүүлж, тоглолтын тоо болон үзэгчийн
өсөлтийг
тогтмолжуулж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
- Шинэ уран бүтээл, уран бүтээлчдийг олон нийтэд таниулах, хүүхэд залуучуудад соёлын
боловсролыг түгээн дэлгэрүүлнэ.
Стратегийн зорилго 6.
Соёлын үйл ажиллагааг бүс нутгийн болон олон улсын хэмжээнд өргөжүүлж, хамтын ажиллагааг
хөгжүүлнэ.
Зорилт:
- Олон улсын фестиваль, уралдаан тэмцээнд оролцох боломжийг нээж, үндэсний бахархал
болсон
уран бүтээлчийг төрүүлнэ.
- Олон улсын театрын байгууллагатай хамтарсан уран бүтээлийн төсөл хэрэгжүүлэх,
туршлага
солилцоно.
Стратегийн зорилго 7.
Технологийн шинэчлэлийг нэвтрүүлж олон улсын стандартын түвшинд хүргэнэ.
Зорилт:
- Дижитал систем, мэдээллийн технологийн хөгжүүлэлт хийнэ.
- Дуу, гэрэл, орчны уур амьсгалыг уран сайхны шийдэлтэй уялдуулан, төгс зохицуулна.
- Эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж ашиглах, тайзны технологийн шийдлийг
боловсронгуй болгоно.